card

Түүхэн товчоо

АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛААС

Архангай аймгийн прокурорын газар нь 1931 онд Аймгийн шүүхийн харьяанд прокурор, мөрдөн байцаагчийн орон тоотойгоор байгуулагдаж, Шүүх Явдлын Яамны Сайдын тушаалаар аймгийн прокурорын албан тушаалд н.Жамбал томилогджээ.

1939 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор аймаг, хот, цэргийн прокурорын газруудыг тусгаарлахад, Архангай аймгийн прокурорын газар нь аймгийн прокурор, туслах прокурор, мөрдөн байцаагч, нарийн бичгийн дарга бөгөөд данс хөтлөгч, бичээч, галч, зарлага зэрэг 7 орон тоотойгоор, 148 мянган төгрөгийн төсөвтэйгээр ажиллаж эхэлсэн байна.

Архангай аймгийн прокурорын газар  нь өдгөө 24 прокурор, ажилтны орон тоотойгоор ажиллаж байна.

Онцлох мэдээлэл